Тагнуулч америкчуудад дэлхий таагүй хандаж эхлэв

Өнгөрөн одсон долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд байсан үйл явдлуудыг тоймоллоо. Өмнөх долоо хоногуудын адилаар АНУ-тай холбоотой дуулианууд тасарсангүй. Тус улсыг тагнуулын албаныхан Германы канцлер Ангела Меркелийн утсыг чагнасан, мөн Францын ерөнхийлөгчийг чагнаж байсан гэх мэдээлэл халуун сэвдүүдийн нэг байлаа.

Түүнчлэн Хятадын нөлөө бүхий улс төрч хэмээж байсан Бо Силайн давж заалдах хүсэлтийг Бээжингийн шүүхээс няцааж, улмаар хэргийг дахин шүүхээс татгалзав. Эдгээр болон бусад мэдээллийг эх нийтлэлээс уншина уу.

Бо Силайд дахин боломж олдохгүй

Өнгөрсөн баасан гаригт Хятадын шүүхээс Бо Силайн гаргадасн давж заалдах хүсэлтийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргалаа. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас их хэмжээний мөнгө хахуульд авсан зэргээр буруутгаж өнгөрсөн есдүгээр сард ялласан.

Шүүхээс түүний хэргийг дахин шүүх шаардлагагүй хэмээж байгаа. Ингэснээр Бо Силайн ял хэвээр үлдэж бүх насаараа хоригдоно гэсэн үг. Түүний давж заалдах хүсэлтийг хүлээж аваагүйд Бо Силай гомдолтой байгаа. Харин шүүхээс хэргийн дахин шүүх шаардлагагүй, үр дүн нь өөрчлөгдөхгүй гэж үзэн татгалзсан байна. Тиймээс түүнд ялаас мултрах эсвэл ялын хэмжээг бууруулах ямар ч боломж олдохгүй болж байна.

Хойд Солонгос дахин сүрдүүлж эхэллээ

Умард Солонгос ээлжит цөмийн туршилтаа хийх гэж байгаа тухай Британийн "Guardian" сонин уламжилсан.БНАСАУ хойд Хамген-Пукто муж дахь "Пунгери" талбарын газар доорх хонгилд шинэ хоёр орцыг байгуулсан ажээ. Гэвч Пхеньян чухам хэдийд цөмийн зэвсэг ахин турших нь тодорхой биш байгаа.

Хонгилын шинэ орцоос гадна овоолсон шороо, магадгүй хонгилын шинэчилсэн бэхлэлт хиймэл дагуулаар авсан умард солонгосын талбарын гэрэл зургуудад тусгагдсан байна. Гэвч эдгээр орц одоо байгаа буюу газар доорх шинэ зам харилцааны нэг хэсэг эсэх нь тодорхойгүй байгаа юм.Энэ бэлтгэл ажлууд хийгдэхээс өмнөхөн БНАСАУАНУ-тай харилцан үл довтлолцох гэрээ байгуулахаас татгалзсан.

Умард Солонгос 2006, 2009 болон 2013 оны хоёрдугаар сарын 12-нд цөмийн туршилт хийсэн юм.

АНУ-ын ээлжит балаг

Пүрэв гаригт дэлхийн хэвлэлүүдийн гол сэдэвГерманы канцлер Ангела Меркель Барак Обама руу утас цохин америкчууд түүний утсыг чагнаж байгааг мэдсэн, энэ явдалд бухимдалтай хандаж буйгаа илэрхийлсэн тухаай мэдээлэл байв. Мөн Меркель Обамагаас Германыг чагнан тагнаж байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан юм.

Харин баасан гаригт Барак Обама түүнийг утсыг чагнаагүй гэдгийг мэдэгдэхийн хэвлэлээр гарч буй мэдээллийг үгүйсгэж, канцлерийн холбооны шугамыг хянадаггүй, хянах ч үгүй гэж онцлон мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Цагаан ордноос мөн Ангела Меркелийн утсыг чагнасан гэсэн мэдээг эрс няцаасан байна. Харин ням гаригт Барак Обама Ангела Меркелээс ийм мэдээлэл гарсанд албан ёсоор уучлалт хүссэн юм.

АНУ-ыг тагнуулынхныг бусад улсуудын чухал мэдээллийг нууцаар, хууль бус замаар авч байгаа гэх мэдээлэл сүүлийн үед ихээхэн тархаж байгаа. Үүнд бухимдалтай байгаагаа зарим орны тэргүүнүүд аль хэдийнэ илэрхийлж эхэлсэн билээ. Нийтдээ өнгөрсөн хугацаанд 35 орчим орны тэргүүн болон нөлөө бүхий улстөрчдийн утсыг чагнаж байсан нь ил болсон. Тагнуулч хэмээн хочлогдоод байгаа америкчуудад дэлхий нийт таагүй ханадаж эхлэх нь ээ.

Дэлхийн түүхэн дэх анхны 16 настай сайд

Башер Отман хэмээх 16 настай охин дэлхийн хамгийн залуу сайдаар нэрлэгдэх боллоо. Башер Отман Палестины Дотоод хэргийн сайдын албан тушаалд тун саяхан томилогдсон байна. Залуу бүсгүй Отман бүс нутагтаа хамгийн боловсролтой эмэгтэй бөгөөд наснаасаа урьтаж сургуулиа төгсжээ. Башер Отман 2012 онд Аллар хотын захирагчаар хоёр сарын хугацаанд ажиллахдаа нэлээд туршлага хуримтлуулсан гэнэ. Түүнийг ард түмнийхээ төлөө ажиллаж чадах хүн хэмээн төрөлх Аллар хотынхон нь ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа.

Палестины улстөрчдийн үзэж буйгаар түүнийг ирээдүйтэй шилдэг, залуу улс төрч болно хэмээж байна. Гэвч түүнийг заналхийлэгч арабын үндэсэрхэг үзэлтнүүд нэмэгдсээр байгаа гэнэ. Түүний аюулгүй байдлыг хангахын тулд өдөр бүр 20 гаруй зэвсэглэсэн бие хамгаалагч, цагдаагийн 10 орчим алба хаагч дагалдан явдаг аж.

Палестинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэх залуухан, хүчирхэг улс төрч бий болсонд нутгийн иргэд баяртай байгаа.

"Apple" шинэ таблетаа танилцууллаа

"Apple" компани Сан-Францискогийн үзүүлбэрт шинэ iPad-аа танилцууллаа. iPad илүү чанартай дэлгэц, илүү хүчин чадалтай тэжээлийн блоктой, үүний зэрэгцээ бага жинтэй, илүү нимгэн болсон байна.

Анх удаагаа АНУ-д хамгийн хямд iPad 300 доллараас хямд бөгөөд харин ирэх сараас АНУ-д худалдаалж эхлэх, 16 гегабайт санамжтай iPad Air 499 доллар байх юм.

Зах зээл дээрх Apple-ийн хувь өнгөрсөн жил 54 хувь, 2011 онд 65 хувь байсны эсрэг энэ онд 50 хувиас доош буурахыг судалгааны Gartner фирм таамаглажээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ