Өмнөд Солонгос маргаантай арал дээр цэргийн сургуулилт хийж байна

Япон болон Өмнөд Солонгосын дунд маргаантай байдаг Солонгосоор Тогто /Японоор Такешима/ гэдэг арал дээр Өмнөд Солонгосын талынхан тэнгисийн хээрийн сургууль хийж эхэлжээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын тусгай төлөөлөгч тус арлыг манай газар нутаг дэвсгэр мөн хэмээн ярьж буй нь япончуудын эгдүүцлийг ихээр хүргэсэн юм.
Япон улс энэ арлыг өөрийн эзэмшил хэмээн үздэг. Хээрийн сургуульд зэвсэгт хүчний бүхий л төрөл мөн тусгайгийнхан оролцож байгаа аж. Өмнөд Солонгос жил бүрийн энэ өдөр Тогто арлыг өөрийн мэдлийнх хэмээн зарлаж ийнхүү хээрийн сургууль явуулсаар байгаа.
Тус арал нь цуврал хоёр арлаас бүтдэг бөгөөд хоорондоо 150 метрийн зайтай. Тэдний нийт талбай 187.4 хавтгай дөрвөлжин метр юм байна. Япон улс газар нутгийн байрлалаасаа болоод Хятад, Солонгос, ОХУ-тай арлын маргааны асуудал ихтэй байдаг. Тэдний газрын маргаан 1930-аад оноос үүдэлтэй ч өнөөг хэр шийдэж чадаагүй байсаар байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ