Английг чиглэн хүчтэй хар шуурга ирж байна

Англи болон Уэлсийг чиглэн хүчтэй хар салхи, аадар борооны үүл ирж байгааг цаг уурчид анхааруулж байна.Өнөө өглөөнөөс эхлэн галттэргүүд үйлчилгээгээ зогсоосон бол Лондоны чиглэлийн бүс нислэгүүд цуцлагдсан байна.

Хар салхи 130 км цагийн хурдтай салхилж байгаа хэмээн таамаглаж байгаа юм.Зүүн өмнөдөөс нутгийн хойд хэсэг хүртэл шуурга шуурахаас гадна,их хэмжээний үер бууж магадгүй хэмээн иргэдийг сэрэмжлүүлж байна.

Хар салхины аюул ойртож байгаатай холбогдуулан Английн ерөнхий сайд шуурганаас иргэдийг хэрхэн хамгаалах талаар албаныхантай уулзаж ярилцсан юм. Бүс нутгийн цагаар бол үдээс хойшоос эхлэн хар салхиАнглийн зүүн эрэги хүрч эхэлнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ