Энэтхэгт жагсаалын үеэр цуврал дэлбэрэлт болов

Энэтхэгийн сөрөг хүчнийхний жагсаалын үеэр хэд хэдэн удаа цуврал дэлбэрэлт болж таван хүн амь үрэгдэж, олон тооны хүн шархадсан талаар ВВС мэдээллээ.Жагсаал Бихар мужийн төв Патна хотод болсон бөгөөдэнэ нь ирэх оны сонгуультай хоблоотой юм.

Жагсаалд хэдэн арван мянган хүн оролцжээ. Тэдгээр хүмүүс Хиндү шашинтны "Бхаратияа Жаната" намын дэмжигчид байсан юм. Ирэх оны дундуур тус улс бүх нийтийн сонгууль өгнө. Сонгуулиар одоогийн засгийн газрыг унагах гэсэн эрмэлзэлтэй хүмүүс энэ жагсаалд оролцсон гэж хэлж болно.

Дэлбэрэлт эхлээд галт тэрэгний буудлын ойролцоо болсон. Түүний дараагаар олын цугларсанталбайд дахин хэд хэдэн удаа бөмбөг дэлбэрсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ