Нэг гэр бүлийг хүйс тэмтэрсэн Хятад эрийг баривчлав

Хятадаас ирсэн цагаач эр нэгэн айлын эзэгтэйг дөрвөн хүүхдийнх нь хамтаар хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Нью-Йоркийн Брүүклинд гарсныг Асошейтэд прэсс агегтлаг уламжиллаа. Энэ аймшигт хэргийг 25 настай Мин Дон Чен гэгч этгээд үйлсэн гэж байгаа бөгөөд тэр этгээд хэргийн даараа өөрийгөө егүүтгэхийг завдсан гэж Брүүклиний цагдаа нар мэдээллээ. Баривчлагдаад байгаа этгээдийг нас барсан хүүхдүүдийн авга байсан гэв.

Бямба гаригийн шөнө угхэрэг гасан бөгөөд цагдаа нарыг хэргийн газар ирэхэд гурван хүүхэд аль хэдийнэ нас барсан байсан бол, ээж нь болон өөр нэг таван настай хүү нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна.

Хохирогчид 37 настай Чио Зин Ли болон Уиллиам, Кевиин, Эми, Линда, Зоу нар байсан юм. Хүүхүүд хоорондоо хоёроос гурван насны л зөрүүтэй байсан гэнэ. Тэднийг хөнөөхдөө гал тогооны хутга ашигласан болох нь тогтогдсон тухай цагдаагийн дарга Фил Банкс мэдээлсэн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ