Хятадууд япончуудыг доош нь хийх гэж аргаа барж байна

Хятад Япон усуудын хооронд дипломат харилцаа үүссэний 40 жилийн ой тохиож байна. Гэсэн ч хоёр улс Сенкакү арлын эзэмшлийн асуудлаас үүдэн таагүй харилцаатай байгаа учир ойн баярыг тэмдэглэхээ хойшлуулаад байна.

Саяхан Хятадын зүгээс “Y8” нисдэг тэрэг болон “H6” бөмбөгдөгч бүхий дөрвөн онгоц Хятадынөмнөд хэсгийн тэнгисээс Номхон далайгаар дамжин Окинава арлын ойролцоо ирсэн тул Япон улс хариуд нь өөрийн онгоцуудаа илгээсэн юм. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр Хятадын талд хандан анхааруулах мэдэгдэл хийсэн.

Мэдэгдэлд Хятадын цэргийн нисдэг тэрэг, онгоц Окинава арлын ойролцоо ирсэн тохиолдолд хариу сөнөөгч онгоцнуудаа илгээх тухай анхааруулсан байна.Түүнчлэн хятад улс Японы эсрэг байж болох эсэргүүцлийн бүхий л аргыг хэрэглэж байгаа бөгөөд энэ удаад нарийн боовны цехүүдээрээ дамжуулан жигнэмэг, нарийн боовон дээрээ “ Сул, дорой Япончууд” хэмээх утга бүхий үг бичсэн байна.

Харин энэ үйлдлийг нь Японы тал арга ядсан, тун бүдүүлэг үйлдэл гаргалаа хэмээн мэдэгджээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ