Гүржийн ерөнхийлөгчөөр Гиорги Маргвелашвили тодорлоо

Гүржийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч Гиорги Маргвелашвили нийт сонгогчдын 64 хувийн саналаар ялалт байгууллаа.
Харин түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын нэр дэвшигч Давид Бакрадзе сонгогчдын 21 хувийн саналыг авчээ.
Ийнхүү арван жил Михаил Саакашвилигийн залгамжийг Гиорги Маргвелашвилигийн ялалт үргэлжлүүлэхээр болж байна.
Михаил Саакашвили нь 2003 онд гарсан “Сарнайн хувьсгал”-ын дараахан Гүржийн төрийн тэргүүний суудалд сууж, авлигатай тэмцэж, улс орноо өөрчлөх эхний алхмуудыг хийсэн.
Иргэд Гиорги Маргвелашвилид ихээн найдаж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс ч ийм өндөр хувийн санал өгч улс орныхоо ерөнхийлөгчөөр сонгож байгаагаа хэлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ