Тянь Ань Миний талбайд таван хүн амь үрэгджээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв Тянь Ань Миний талбай дээр томоохон осол гарч таван хүн амь насаа алдсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Түүнчлэн гал гарсын улмаас 39 хүн шархдаж, гэмтэж бэртсэн байна.

Машинууд мөргөлдөж, дараагаар нь гал гарсан байна. Нас барсан иргэдийн гурав нь машин дотроо байсан бол өөр хоёр хүн нь галын улмаас амиа алджээ.

Амь үрэгдэгсдийн хоёр нь жуулчин байсан бөгөөд нэг эмэгтэй нь Филиппинээс ирсэн бол нөгөө эрэгтэй нь Гуанду мужаас ирсэн аялагч байсан аж. Гал “Хориотой хот”-ын гол орох хаалганы урдхан гарсан бөгөөд цагдаа нар Тянь Ань Миний талбай хүрэх гол замыг хаасан байна.

Энэ явлыг гэнэтийн осол байсан уу эсвэл санаатай /террорист халдлага/ үйлдэл байсан уу гэдгийг хараахан тогтоогоогүй байна. Үүнээс өмнө 2001 онд нэг эр Тянь Ань Миний талбайд өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлж байсан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ