Европыг ниргэж буй хар салхи 13 хүний амийг авч одов

Өчигдөр өглөөнөөс эхлэн Англи, Уэлсийн зүүн эргээс эхлэн шуурсан хар салхины улмаас 13 хүн амь насаа алдлаа хэмээн ВВС уламжилж байна. Тэдгээр хүмүүсийн зургаа нь Германы иргэд байжээ. Амиа алдагсдын хоёр нь машин дотроо модонд дарагдаж нас барсан байв.

Англи, Франц, Голланд улсуудад их хэмжээний бороо орж үер буусан бөгөөд хот дундах сувгууд усаар дүүрсэн байна. Хар салхины хурд Хойд тэнгисийн ойролцоо 191 км цагийн хурдтай шуурч байсан хэмээн тэмдэглэжээ.

Лондноос Герман хүртэл бүх галт тэрэг үйлчилгээгээ зогсоогоод байгаа. Үүнээс гадна дор хаяж 50 гаруй нислэг цуцлагдсан байна. Одоогийн байдлаар 42 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болоод байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа ч Европын олон оронд гамшиг нүүрлэсэн учир багагүй хохирол амсах нь тодорхой.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ