Путин ижил хүйстнүүдийг дэмжив

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх хоёрдугаар сард Сочи хотноо зохиогдох олимпийн наадам хүн бүхэнд нээлттэй хэмээн зарласан нь ижил хүйстнүүдэд хандсан мэдэгдэл байсан юм. Хэдийгээр тус улс өнгөрсөн зургадугаар сард ижил хүйстний эсрэг хууль баталсан ч энэ удаад олимпийн наадмын үеэр хүн бүхэнд таатай байлгах үүднээс үүнийг наадмын үеэр дэмжжээ.
Олимпийн наадам хэнд ч хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээгээсэй гэсэн үүднээс ижил хүйстнүүдэд ч боломжийг нээж өгч байгаа гэсэнүг. Владимир Путин “ Олимп бол дэлхий дахины эв найрамдлын бэлэгдэл болсон хамгийн том арга хэмжээ. Тиймээс наадмыг үзэж байгаа болон оролцож байгаа гэхчлэн хүн бүхэнд нээлттэй хандна. Ямар ч арьс өнгө, шашин шүтлэг, хүйс хамааралгүйгээр тэнд хүн бүхэн хөгжилтэй байхыг хүсч байна” хэмээн Риа Новости агентлагт ярьсан байна. Түүнийг энэхүү шийдвэрийг гаргахад Олон улсын олипийн хороо болон Европын бусад орны оролцоо нөлөөлсөн.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ