Тян Ань Мин-ий дэлбэрэлтийн сэжигтнээр уйгар хүнийг шалгаж байна

Өчигдөх Бээжин хотын Тян Ань Мин-ий талбайд жийп маркийн автомашин хоёр машинтай мөргөлдөж,дэлбэрсэн хэрэг гарсан. Дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 38 хүн гэмтэж бэртсэн юм. Шархдагсдын найм нь цагдаа байсан хэмээн ВВС агентлаг уламжилж байна. Энэ явдал жирийн нэгэн осол байгаагүй хэмээн үзэж цагдаа нар энэ хэрэгтуйгур хүнийг сэжиглэн, эрэн сурвалжилж байна. Одоогоор уйгар сэжигтний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа юм.

Дэлбэрэлт болсон даруйдцагдаа нар Хориотой хот, Тян-Ань-Мэний талбай, Цагаан хэрэм зэрэг түүхэн дурсгалт газруудыг түр хугацаагаар хааж, онц байдал зарласан.

1989 онл Тян Ань Мин-ий талбайд бослого гаргасан оюутнуудыг олноор нь хоморголон устгасан нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ