Майкл Жексоны эмч суллагдлаа

Попын хаан Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос Анжелес дэх гэртээ 51 насандаа өөд болсон. Цагдаа нарын тогтоосноор нас барахаасаа өмнө тэрбээр хүчтэй үйлчилгээтэй нойрны эм уусан нь үхлийн шалтгаан болсон хэмээн тайлбарладаг.

Энэ хэрэгт Майкл Жексоныг эмчилж байсан эмчийг буруу эмчитлгээ хийсэн хэмээн шүүхээс дөрвөн жилийн ялаар шийтгэсэн. Харин өчигдөр эмч Конрад Мюррей Лос Анжелесийн шоронд хоёр жил орчим суусны эцэст хугацаанаасаа өмнө суллагдлаа.

Ийнхүү түүнийг хугацаанаас нь өмнө сулласан шалтгаан нь хоригдож байх хугацаандаа нэг ч удаа зөрчил гаргаагүй учир суллаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ