Цагаачид Сахарын цөлийг туулах замдаа цангаж амиа алджээ

Нигерээс Алжираад дамжин Еврод руу цагаачлахаар явсан цагаач иргэд усгүйн улмаас Сахарын цөлийг туулах замдаа цангаж амиа алдсан талаар ВВС мэдээлж байна. Цагаачид Нигерийн хойд хэсэгт орших Арлит хотоос гарцгаасан бөгөөд анх 60 орчим хүн явсан аж. Нас барагсан 35 хүний дунд хүүхдүүд ч байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байна.
Тэд Арлит хотоос хоёр машинаар гарсан ч замд нь нэг машин нь эвдэрч зорчигчид нь машины сэлбэг хэрэгслийг хайх эрэлд гарсан гэнэ. Тэднээс таван цагаач Арлит хот руу эргэн очиж болсон явдлын талаар мэдээлсэн бөгөөд цагдаа болон аврах багийнхан оройтож ирсний улмаас цагаачдыг аварч чадаагүй байна.
Африкаас Европыг чиглэсэн цагаачдын цуваа үргэлжилсээр байгаа бөгөөд энэ сарын эхээр Италийн зорьж явсанхөлөг онгоц живж мөнолон тооны цагаач иргэл амь эрсэдсэн. Нутаг орондоо хангалуун бүү хэл дайн дажингүй амьдарч чадахгүй байгаа учир ийнхүү бусад орнууд руу дүрвэх замыг сонгож байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ