Хятадын шинэ хиймэл дагуул хөөрлөө

Өчигдөр Хятад улс дэлхийг алсаас тандах "Яогань-18" хиймэл дагуулаа тойрог замд гаргалаа. "Чаньжэн-2С" зөөгч пуужингаар хиймэл дагуулыг тойрог замд гаргасан юм.

"Яогань-18" хиймэл дагуул нь эрдэм шинжилгээний туршилт хийх, дэлхийн гадрагыг шинжлэх, гай гамшгийг ажиглан урьдчилан илрүүлж, уршгийг арилгах түүнчлэн цаг уурын байдлын өөрчлөлт, газрын нөөцийн байдлыг ажиглах үүрэгтэй.

НАСА-ын эрдэмтэд Хятадын уг пуужинг хөөргөх эсэх тал дээр нэлээд маргаантай байсан ч ийнхүү сансрын уудамд Хятадын дахин нэг хиймэд дагуул гарч чадлаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ