Уугуул америкчуудын жинхэнэ төрх

Америкчуудыг бид шонхор хамартай, шар царайтай хүнхэр нүдтэй хүмүүсээр гэдгээр нь илүүтэй мэддэг. Харин 100 жилийн өмнө буюу 1900-гаад оны үед Америкийн нутаг дэвсгэрт амьдарч байсан хүмүүсийн нийтлэг дүр төрх ямар байсныг зурагчин Эдвард Куртисын ховор зургийн цомог агуулж буй. Индианчууд хэмээн нэрлэгддэг отог омгоороо амьдардаг уугуул иргэд АНУ-ын баруун хязгаарт одоо ч амьдарсаар байгаа.

Судлаач Куртис амьдралынхаа сүүлийн 20 гаруй жилийн турш уугуул америкчуудыг судалсан бөгөөд энэ хугацаанд 80 гаруй отог омгоор аялж 40 мянга гаруй зургаас бүрдэх хэд хэдэн цомог бүтээсэн байна. Эдгээр цомгуудаас уугуул гэгдэх америкчуудынжинхэнэ царай төрхийг харуулсан цомгийг хүргэж байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ