Крис Браун баривчлагджээ

Дуучин Крис Браун баривчлагдсан байна. Учир нь тэрээр онцын шалтгаангүйгээр нэгэн зурагчин эрийн хамрыг цөм цохьсон гэнэ. Крис Браун Рианнаг зодсон хэрэгтээ тэнсэн харгалзах ял авсан хугацаа нь дуусаагүй байгаа тул батлан даалтаар гарах боломжгүй юм байна.

Крисийн бие хамгаалагчийн мэдүүлж байгаагаар тэр зурагчин Крис Брауны хувийн автобусанд нь зөвшөөрөлгүй орохыг завджээ. Ингээд дуучин залуу шанг нь хүртээсэн аж.

Харин гэрэл зурагчны хэлснээр хоёр бүсгүйн зургийг авахаар дөхтөл гэнэт Крис Браун уурлан дайрсан ажээ. Харин Крис Браун гэрэл зурагчин эрийг яагаад нударгалснаа тайлбарлахдаа "Тэр зураг дарах биш харин намайг дээрэмдэх гэсэн" хэмээн мэдэгдсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ