О.Чулуунбат: Ц.Нямдорж но-той болоод эмзэглэж байгаа байх

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Алтан дорнод Монгол” компанийн үүсгэн байгуулагч ОХУ-ын иргэн С.В.Паушокийн телевизэд өгсөн ярилцлагатай холбоотойгоор мэдээлэл хийсэн.Энэ үеэр тэрбээр С.В.Паушокийн ард Монголбанкны ерөнхийлөгч асан, одоогийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат байгаа.МАН-ын их хурал болох үеэр намын нэр хүндийг харлуулах зорилгоор энэ ярилцлагыг зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн юм.Мөн О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа мөнгө угааж, залилан хийж байсан. ТиймээсО.Чулуунбаттай уулзаж Ц.Нямдоржийн хэлсэн зүйл тайлбар авлаа. Мөн Монголбанкны ерөнхийлөгчөөр зургаан жил ажилласан хүний хувьд одоогийн бодлого, үйл ажиллагааных нь талаар ямар бодолтой явааг нь сонирхлоо.
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж таныг С.В.Паушокийг өөгшүүлж, татвар төлөхгүй байх боломжийг нь бүрдүүлсэн гэж байсан.Үүнд та тайлбар өгөөч?
-Ц.Нямдорж гишүүн ямар ч баримтгүй, бодлогогүй, баталгаагүй мэдэгдэл хийж байна.Яагаад Монголоос хоёр гурван жилийн өмнө гараад явсан гадаадын нэг бизнесмэний ярилцлагатай намайг холбож гүтгэн, дайралт хийж байгааг би ойлгохгүй байна.Монголд алт олборлодог бизесмэнүүдийг би сайн мэднэ.Тэдгээр компаниудтай Монголбанк маш сайн харилцаатай, алтыг нь аль болохоор өндөр үнээр худалдаж авдаг байя, хүндрэл саад, тотгор тавихгүй байя гэж л ажилладаг байсан.Үүний дүнд Монгол Улс хамгийн сайн алт олборлодог болчихсон байсан шүү дээ.
-Гэхдээ Паушок 170 тэрбум төгрөгийн татвар төлөлгүй зугтсан юм биш үү.Таныг 1.5 тонн алтыг нь хадгалах нэрээр байршуулж татвар төлөхгүй байх боломж олгосон гэж мэдэгдсэн шүү дээ?
-Татвар төлөөгүй, зугтсан гэдэг мэдээлэл шал худлаа.Харин ч Монголбанкны хамт олон “Алтан Дорнод Монгол”-оос алтыг нь хадгаламжинд авснаараа зугтахаас нь сэргийлж чадсан.Гэнэтийн ашгийн татвар гарснаас хойш алт олборлодог компаниуд Монголбанкинд алтаа тушаахаа болиод бүгд хараар гаргадаг болсон.Харин Паушок Монголбанкинд тушааж, хадгаламжинд хийгээд явсан.Энэ нь Монгол Улс, Монголбанкинд маш их ашигтай бизнес болсон.Ц.Нямдорж үүнийг мэдэхгүй байж баримжаагүй зүйл ярьж байна.Ядаж л тоо балансаа харж ярьдаг байгаа даа.Хэдэн тонн алт байршуулсныг нь ч мэдэхгүй.
-1.5 тонн биш юм уу?
-Биш. Бараг л гурван тонн, их том тоо.Үүнийгээ ч мэдэхгүй байгаа юм, хөөрхий.Алтыг хадгаламжинд авч байх үеийн унц алтны үнэ 600 ам.доллар байсан.Хоёр жилийн дараа хадгаламжийн хугацаа дуусахад нэг унц нь 900 ам.доллар болсон.Түүнээс нь Монгол Улс бүх татвараа зохих хууль журмын дагуу авсан.Авсан өдөр нь Сангийн яам, Татварын ерөнхий газраас Монголбанкинд талархал илэрхийлсэн тоот ирүүлж байв.Харин хамгийн их татвар төлсөн компани бол “Алтан Дорнод Монгол”.Энэ бол ганц Паушок ч биш маш олон баг бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал.
-Паушоктой та одоо ямар харилцаатай байдаг вэ?
-Би ОХУ-д очилгүй хоёр гурван жил болж байна.Паушокийг явснаас хойш холбоо бариагүй.Ер нь ганц Паушок биш Монголд бизнес хийдэг бүхэн энэ шүүмжлэлийг хэлнэ.Манай төрийн бодлого хатуу байсан нь үнэн.Бүгдийг нь хөөж, чангалаад байсан нь үнэн шүү дээ.Үүний үр дүнг монголчууд сая л ухамсарлалаа.Тэгээд УИХ-аараа хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тусгай хууль баталлаа.Энэ чинь Ц.Нямдоржийн үеийн хуулийн зохицуулалт буруу байсны баталгаа мөн биз дээ.Монголд сүүлийн тав зургаан жил хөрөнгө оруулалт хийсэн компани, хувь хүмүүс иймэрхүү л гомдол хэлдэг.Паушок ганцаараа Ц.Нямдоржийг шүүмжлээгүй шүү дээ. Ер нь яагаад ийм эмзэгхүлээж аваад байгаа юм. Өөрт нь “но” байна.Би ч бас бодлого зохицуулах, тодорхойлоход гүн ороод явж байсан хүний хувьд энэ шүүмжлэлд хамрагдаж л байгаа.Гэхдээ би зөвөөр хүлээж авсан.Хүн алдаа гаргасан бол шүүмжлэл хүлээж аваад, алдаагаа хурдан залруулах чадвартай байх ёстой биз дээ.Тэгэхгүй жаахан шүүмжлэл сонсоод ямар ч баримт, нотолгоогүй хүн хүн рүү үсчээд байдаг ийм ааш зан Монголын улс төрд одоо илүүднэ шүү дээ.
-С.Паушок ярилцлагадаа Ц.Нямдорж гишүүнийг Ч.Баяр, Сү.Батболд хоёрын гар хөл болж хэлснийг нь гүйцэтгэж байсан гээд хэл¬чихсэн л билээ дээ?
-Миний хувьд хэн нэг тодорхой хүнийг яримааргүй байна.Бодлого ярья.Бодлогын хувьд Монгол Улс буруу байсан.Чангалаад байсан.Уул уурхайн бизнес хийж байгаад гарсан бизнесмэнүүд бүгд л энэ үгийг хэлдэг.
-“Алтан Дорнод Монгол” компани ямар нэгэн байдлаар хөнгөлөлт эдэлдэг байсан уу?
-Ямар ч хөнгөлөлт эдлээгүй бараг цорын ганц компани нь “Алтан Дорнод Монгол” байх.Монголбанкинд алтаа тушаагаад 68 хувийн татвараа төлж байсан компаниуд бий л дээ.Төрийн өмчит “Шижир алт”, “Монголросцветмет” компаниуд алтаа тушаагаад 68 хувийн татвараа төлж байсан.Гэхдээ л энэ татвараас болж компаниуд алтаа тушааж, татвар төлөхөө больсон.“Бороо гоулд” Тогтвортой байдлын гэрээтэй учраас татвар төлөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Биийм зохицуулалт хийгээд хэрэггүй гэсэн шаардлагыг тавьж байсан хүний нэг. Тэр үед Ц.Нямдорж өөрөө УИХ-ын дарга байсан, хуулийг нь санаачилсан болохоороо их эмзэг хүлээж авсан байх.Би “Энэ бол Монголд хэрэгтэй хууль биш ээ.Бүгдээрээ байгалиа хамгаалъя.Гэхдээ алт олборлогчдыг бүгдийг нь ингэж цавчаад хэрэггүй” гэсэн тайлбар хийж байсан.Миний үгийг тоогоогүйн үр дүнд 25 тонн алт олборлож байсан Монгол хоёр, гуравхан тонноор ярьдаг боллоо.
-Тэгэхээр таны хувьд Ц.Нямдорж гишүүний хэлээд байгаа МАН-ын их хуралтай холбоотойгоор намынх ньрейтингийг унагах зорилготой гэдгийг үгүйсгэж байгаа хэрэг үү. Таныг МАН-аас МАХН руу орсон гэдэг утгаар нь Ц.Нямдорж гишүүний үгэнд хүмүүс төөрөлдөж байх шиг?
-Надад МАН-ын нэр хүндийг унагах ямар ч сонирхол, шалтгаан байхгүй.Энэ намд миний хүндэлж явдаг маш олон найз нөхөд байна.Ц.Нямдорж МАН биш шүү дээ.Тэр магадгүй МАН-ын түүх болж байгаа байх.Гэхдээ энэ нам дотор төсөв, тендер, төрийн өмчөөр далимдуулан бизнес хийдэг хүмүүсийн түүх одоо өнгөрч байгаа.Би тэр хүмүүстэй санал нийлдэггүй байсан.Тэр утгаараа шүүмжилсээр байгаад МАН-аас жийгдсэн гэх юм уу даа.Өнөөдрийн хувьд энэ намыг шүүмжлэх шалтгаан надад байхгүй.Энэ намд маш сайн боловсролтой ухамсартай, ёс суртахуунтай залуус ирж байгаа.Тиймээс энэ намд би баяр хүргэж байгаа.
-Таныг мөнгө угаах, залилан хийх ажлуудыг гурван жилийн турш явуулсан гэж байсан?
-Би Монголбанкинд зургаан жил ажилласан.Өөрийгөө ямар ажилласан талаар өөрөө дүгнэлт хийлтэй биш.УИХ-ын чуулганаараа намайг Монголбанкны удирдах үйл ажиллагааг сайн явууллаа гэж баяр хүргэж алга ташаад гаргаж байсан шүү дээ.Ц.Нямдорж тэр үед УИХ-ын дарга байсан хүн.Бүх тайлан баланс, аудитын дүгнэлтээр Монголбанк сайн ажилласанд орсон.Санхүүгийн үзүүлэлтийг ярихаа больё.Монгол Улсад мөнгө санхүүгийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байсан.Үүний үр дүнд Монголын хөрөнгө оруулалт, санхүү бизнесийн орчин нэлээд таатай болж байсан юм уу гэж би боддог.Өнөөдрийн Улаанбаатар хотын өнгө үзэмж сайжирч байгаа, хүмүүсийн орлого нэмэгдэж байгаа нь банк санхүүгийн таатай орчин бүрдсэний л үр дүн.Түүнээс биш нэг хүн өнөөдөр гарч ирээд бүх зүйлийг сайхан болгочихдог салбар биш.Тэгэхээр Ц.Нямдоржийн хувьд ямар баримт дээр түшиглээд, ямар баталгаатайгаар ингэж яриад байгааг нь сонирхоод л байна.Би ямар Ц.Нямдоржтой шүүхдэлтэй биш.
-С.Паушок Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай шинэ хуульд мөн л төдийлөн итгэхгүй байгаагаа хэлсэн байна билээ.Ер нь энэ хэр сайн хууль болсон юм бэ?
-Хамгийн гол нь бид хуулиа ойр ойрхон өөрчилдөг гол дутагдалтай.Тэр дутагдлаа хүлээн зөвшөөрөөд шинэ хууль баталлаа.Энэ нь бидний зөв зам руу явж байгаагийн хамгийн гол үзүүлэлт.
-Нэгэнт яриад эхэлсэн учраас Монголбанкны одоогийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой явааг тань сонирхож байна.Засгийн газрын халаасны байгууллага боллоо гэх шүүмжлэлийг хэлэх хүмүүс байна?
-Монголбанк бол Монголын хөгжлийг дэмжсэн.Хөгжилд саад хийсэн хогийг шүүрдэж байх ёстой төрийн байгууллага.Тэгээд ч Засгийн газартай хамтарч ажиллаж байх ёстой. Ер нь дэлхийн аль ч орныТөвбанкууд хоёр гуравхан гол зорилтыг тавьдаг. Нэг бол инфляцийг онилох, эсвэл хөгжлийг онилох.Тэр дотроо жижигхэн зорилтууд байна.Жишээ нь, ажлын байр, нийгмийн тодорхой салбар зэргийг онилох. Эсвэлвалютын нөөцөө онилох ч юм уу. Энэ хүрээнд би Монголбанк анх удаа хөгжлийг дэмжих бодлого явууллаа гэж хэлнэ.Монголд ийм бодлого зайлшгүй явуулах ёстой байсан.Өмнөх дарга нар маань инфляцийг онилсон хатуу бодлого явуулж байсан.Гэвч өндөр хөгжилтэй, мөнгөөр хангагдсан, иргэдийнх нь дийлэнх нь мөнгөн капиталтай улсад инфляцийг онилох нь тохиромжтой байдаг.Манайх шиг оронд хөгжлөө онилоод ажлын байрыг дэмжсэн бодлого явуулж байгаа.Энэ утгаар л ажилласан.Харин зарим нэг хөтөлбөрт оролцсонд нь Монголбанкинд шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Тухайлбал?
-Ер нь энэ хөтөлбөр өгөөж муутай, дэмий мөнгө хийсгэсэн ажил болж байгаа нь үнэн шүү дээ?
-Харъя. Зургаан сараас нэг жилийн дараа мэдэгдэнэ.Би хувийн байр сууриа хэлье.Бусад орнууд богино хугацааны эдийн засгийн шокийн үед хэрэглэдэг.Бодлого маягаар удаан хугацаагаар хэрэглэсэн орнууд амжилтад хүрээгүй байдаг.Ганцхан манайх гэнэт ухаантай болоод бодож олсон юм биш.АНУ, Англи хэрэгжүүлээд амжилгүй болсон.Италид 1960-1970-аад оны үед хэрэгжүүлж л байсан.Бас л үр дүнгүй болсон.Тэгэхээр бид эцсийн эцэст зах зээлийнхээ зарчимд түшиглэсэн үнийн бодлоготой байх ёстой биз дээ. Юмны үнэ өндөр байх чиньнэг талаас сайн талтай. Ядаж л үрэлгэн байдал багасна.Саяхан нэг бизнесмэн зуслангаас жолоочоо жийп машинаар тамхинд явуулж байна.3000 төгрөгийн тамхи авахын тулд 30 мянган төгрөгийн шатахуун хэрэглэж байгаа юм.Тэгэхээр зах зээлийн зарчимдаа нийцэж байвал хүн иймэрхүү үргүй зардлаасаа татгалзаж эхэлнэ биз дээ.
-Монголбанкийг их хэмжээний мөнгөн дэвсгэрт хэвлүүлж зах зээлд нийлүүлсэнээс болж ам.долларын хомсдолд орсон гэх шүүмжлэлбайгаа?
-Байж болно.Гэхдээ жилийн дараа үр дүн нь мэдэгдэнэ.Тэр үед нь ярья.
Ч.Батмаа
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ