Хүчиндүүлж, газарт булуулсан охин амьд гарчээ

Пакистанд дуулиан тарьж буй хүчингийн хэрэг дэлхийн хэвлэлүүдэд нийтлэгдлээ. Тус улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн ихээр зөрчдөг орнуудын тоонд ордог тухай "Нью-Йорк пост" сонинд гарчээ.

Хоёр этгээд дунд сургуулийн сурагч 13 настай Сиддик Мугали охиныг хүчиндэж, хэргээ нуухын тулд амьдаар нь газарт булж орхиж. Гэвч охин тэмцсээр нүхнээс гарсан бөгөөд хэрэгтнүүдийн гадаад төрхийг болон бусад мэдээллийг цагдаагийнханд хэлснээр гэмтнүүдийг баривчлуусан байна. Охин хичээлээсээ тараад харьж явахдаа бузар этгээдүүдийн золиос болжээ.

Харамсалтай нь гэмт хэрэгтнүүдэд цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэхээс цааргалсан тул охины гэр бүлийнхэн шууд шүүхэд өргөдөл өгчээ.

Пакистанд охидыг дорд үзэх, тэдний эрхийг зөрчих нь их ч шийдэгдэлгүй өнгөрөх нь элбэг талаар яригддаг. Тус улсад жилд дунджаар 600-800 охин бусдад хүчиндүүлдэг гэсэн судалгаа ч бий.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ