20 настайдаа хоёртой охин мэт байжээ

X хромсомын синдромоор өвчилсөн хүүхдүүд биологийн хувьд мөн оюуны чадамжаараа ч өсөх боломжгүй байдаг. Энэ өвчнөөр өвчлөөд байсан Мэрилэнд охин өчигдөр нас баржээ. Тэрээр 20 настай ч хоёр ч нас хүрээгүй хүүхэд шиг харагддаг байжээ.

Мэрилэнд охин 20 жил амьдарсан ч биологийн хөгжлөөрөө нярай хүүхэдтэй ижил байсан юм. Харин оюуны хөгжлөөрөө ердөө хоёрхон настай хүүхэдтэй адил хэмээн эмч нар хэлжээ. Үүнийг X синдром гэж нэрлэдэг бөгөөд маш ховор тохиолддог эмгэг гэх. Дэлхий дээр ийм өвчтэй 12 хүүхэд байдаг тухай ABC агентлаг мэдээллээ.

Энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүд хэзээ ч хөгжих боломжгүй байдаг ажээ.Зөвхөн үс, хумс нь ургадаг гэнэ. Мэрилэнд охин дөрөв, зургаан настайдаа тархи болон ходоодны хүнд мэс засал хийлгэж байжээ. 2009 онд эмч нар түүнийг амьд үлдэх ямар ч боломжгүй гэж үзэж байсан ч азаар хэсэг амьдарчээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ