Хойд Солонгочууд пуужингийн буудлаа шинэчилж эхэлжээ

Хойд солонгосын эрх баригчид тус улсын баруун хэсэгт оршдог “Сохэ” пуужингийн буудлыг шинэчлэх ажлыг явуулж эхэлжээ.

Энэхүү объектын ажил дууссанаар Пхеньян сансарт дараагийн пуужин хөөргөх ажилдаа орох боломжтой болж байгаа юм.

Хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл, БНАСАУ пуужин хөөргөхөд зориулан бас нэгэн хөөргөх талбайн барилгын ажлыг явуулж байгаа бөгөөд буудал руу зам тавьж эхэлсэн байна. “Сохе” буудлын барилгын ажил дараа жилийн дундуур дуусна хэмээн төлөвлөжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ