Владимир Путин дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорлоо

“Форбес” сэтгүүлээс жил бүр нэрлэдэг энэ оны хамгийн нөлөө бүхий эрхмээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шалгарсан байна.
Харин хоёрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бичигдсэн. Өнгөрсөн оны дэлхийн нөлөө бүхий хүнээр АНУ-ын ерөнхийлөгч тодорч байсан. Харин жагсаалтын гуравдугаарт Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин бичигдэв.

“Форбес” сэтгүүлийнхэн Путины нэр хүнд Сирийг тойрсон асуудлын дараа өсөж, харин Обама дэлхийн нөлөө бүхий удирдагчдын яриаг чагнасан гэх тагнуулын асуудлыг тойрсон шуугианаас болж унасан хэмээн дүгнэж байна.

Энэ жилийн дэлхийн нөлөө бүхий Топ-10 эрхмийн жагсаалтад Ромын Пап Франциск,Германы канцлер Ангела Меркель, “Майкрософт”-ыг үндэслэгч Билл Гейтс, Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке, Саудын Арабын хаан Абдула ибн Абдель-Азиз зэрэг хүмүүс багтсан байна. Энэ жагсаалтад нөлөө бүхий 72 хүн оролцжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ