Осолоос амьд гарсан ч тусламж авч чадалгүй нас баржээ

АНУ-ын Канзас мужийн иргэн Дэвид Вэлч хэмээх эр Монтана явлаа гэж хэлээд гэрээсээ гараад ор сураггүй алга болжээ. Түүний гэр бүл хамаатан садан нь хайгаад ч олдоогүй бөгөөд тухайн үед чухам хаашаа явж байгааг нь гэрийнхэн нь мэдээгүй ажээ.

Гэтэл 46 хоногийн дараа нэгэн аялагч түүнийг Канзасаас хэдэн зуун километр хол газарт орших Юта мужийн эзэнгүй элсэн цөлд нас барсан байхыг олж цагдаа нарт мэдэгдсэн байна. Осолд орж шархдаж машиндаа, хөдөлж чадахгүй болсон тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг 32 жил ханилсан хайрт эхнэр болон дөрвөн хүүдээ зориулан захиа бичиж өнгөрүүлжээ.

Ойр орчимд нь хэн ч байхгүй зэлүүд газар байсан болохоор хэний ч тусламжийг авч чадалгүй нас барсан бөгөөд чухам хэд хоног бусдын тусламжийг хүлээн байсан нь тодорхойгүй байна. Цагдаа нар түүний гэр бүлийнхэндээ бичсэн захидлыг нийтэд дэлгэхгүй байхаар шийдсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ