АНУ-д 18-аас доош насныханд тамхи худалдаалахгүй

Нью-Йоркын удирдлагууд дэлгүүр, супермаркетуудаар 21-ээс доош насныханд тамхи худалдаалахыг хориглох тухай хуулийг дэмжэлээ. Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг сарын дотор уг хуульд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хууль батлагдсанаас хойш 180 хоногийн дараа хэрэгжиж эхлэх гэнэ.
Энэ хориг энгийн тамхинаас гадна электрон тамхи авах хүмүүст ч хамаатай гэдгээрээ онцлогтой. Үүнээс гадна хотын зөвлөл хайрцаг тамхины үнийг нэмж 10.5 ам.доллар болгох, хууль бусаар тамхи худалдаалсан тохиолдолд оноох шийтгэлийг чангатгах зэрэг шийдвэрийгмөн гаргажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ