Цөлөөс дахин 92 хүний цогцос олдлоо

Нигерийн нутаг дахь Сахарын цөлийг гаталж Европ руу цагаачлах гэж гарсан 32 хүний цогцос лхагва гаригт олдсон бол дахин харангадаж үхсэн 92 хүний цогцос олдсон тухай ВВС мэдээлж байна.Тэдний олонхи нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэнэ.
Амь насаа алдсан хүмүүсийн тухай орон нутгийн албаныхан хууль бусаар цагаачилж явсан хэмээн мэдэгдлээ. Хэл дуулгаж амжсан хэсэн цагаачдын ачаар тэдний араас албаныхан явсан юм. Тэднийг олж очих үед тэдний цогцос хэдийнэ танихын аргагүй болж нэлээд олон хүний цогцсыг цөөвөр чоно идсэн байжээ.
Нигерийн эрх баригчдын мэдээлснээр цагаачид есдүгээр сарын сүүлчээр хоёр машинаар замд гарсан байна. Тэдний нэг хэсэг нь Арлит хот хүрч чадсанаар цэргийнхэн, аврагчидбусад хүмүүсийг хайж гараад олсон нь энэ гэнэ. Африк болон Ойрхи дорнодод улс төрийн байдал тогтворгүйгээс болж өдөртөө л хэдэн зуугаараа иргэд дүрвэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ