"Стандарт банк" Монголын 350 сая ам.долларын өрийг "BNP Paribas" руу шилжүүлнэ

Өмнөд Африкийн “Standard Bank” Азийн улсууд дахь нэг тэрбум ам.долларын үнэт цаасны багц бүхий өрийг Францын “BNP Paribas” банкинд худалдаж шилжүүлэхээр тохиролцжээ.

Африкийн банкны зүгээс Францчуудад санал болгосон орнуудаас одоогийн байдлаар манай орны орны уул уурхайн салбарт олгосон 350 сая ам.долларын зээлийг Францийн тал зөвшөөрсөн байна. Эх сурвалжийн дурдсанаар, Монголын зээлдэгчдийн дунд Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corp” байгаа юм байна. Түүний дараагаар Хонконгийн "Таувэр Бэрмаса" групп зөвшөөрөгдсөн байна. Харин бусад улсуудын зээлийн хэмжээн болон тэдгээрийг хүлээж авах эсэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан олон нийтэд хүрээгүй байна.

Олон улсад нөлөө бүхий бүхий банкууд Азийн орнуудад өгсөн зээлийн хэмжээнийдийлэнхийг Хятад улс эзэлж байгаа. Өнгөрсөн долдугаар сарл Лондон хотноо болсон дэлхийн томоохон банкуудын уулзалтын үеэр Хятадынөр 500 сая ам.доллар хэмээн тэмдэглэсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ