Израйль Сири рүү агаарын цохилт өглөө

Израйлийн армийн нисэх хүчнийхэн Сирийн Латакиа хот руу агаарын цохилт өгсөн талаар АНУ-ын албаныхан мэдээлснийг ВВС уламжиллаа. Латакиа хот нь Сирийн хүчирхэг хотуудын нэг юм.
Албаныхны мэдээлж буйгаар Орост үйлдвэрлэсэн пуужингаар Ливаны зэвсэгт бүлэглэл болох “Хезболлах”-ын гишүүд үйлдсэн хэмээж байна. Энэхүү агаарын довтолгоо нь сүүлийн нэг жилийн дотор Израйлаас Сири рүү дайрсан гурав дахь дайралт болж байна.
Сири улс саяхан дахин химийн зэвсэг ашиглаж тулалдсан хэмээн эх сурвалж мэдээлсэн. Өнгөрсөн сард тус улсыг иргэний дайндаа химийн зэвсэг хэрэглэснийг нотолж, химийн зэвсгүүдийг устгах ажиллагааг НҮБ болон АНУ эхлүүлээд байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ