Шинэ улс эрэлхийлэгчид буюу дүрвэгсдийн хувь тавилан

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхий даяар 15 сая гаруй дүрвэгч, 214 сая цагаач иргэд амьдарч байна. Тэдгээр иргэд өөрийн улс орондоо амар тайван амьдрах боломжгүйболжөөрбусад улсад амьдрахболомж хайн тэнүүчилж байгаа иргэд юм.

Тэдгээр иргэд очсон газраа ч үндсэн эрхээ эдэлж чаддаггүй. Хамгийн хүнд хэцүү хөдөлмөр, хүчирхийлэлтэй нүүр тулгарч сайн сайхан амьдрахболомж хайх бүрт хаалттайхаалага мөргөдөг.

Өнөөдөр дэлхийн улс орнуудад дүрвэн амьдарч байгаа нийт дүрвэгсдийн дийлэнх нь Ойрхи Дорнодын тэр тусмаа Сири, Ливан, Йордан улсуудын иргэд мөн Африкийн хар арьстнууд эзэлж байна. Сирид иргэний дайн эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл таван сая орчим хүн хөрш зэргэлдээ болон Европын бусад улсууд руу дүрвэн гарчээ.

Хэвлэлүүдээр гарч байгаатай адил ижилхэн цагаан майханд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын тусламжийн хоол идээд сууж байдаг гэсэн ойлголт үнэндээ эсэргээрээ. Тэдэнд түр хэвтэх газар ч ховорхон олддог. Хоол хүнсний тухайд ярих ч юм биш. Эх нутгаасаа гарч одсон тэдэнд бүтэн нойртой хоног, цатгалан гэдэстэй байсан өдрүүд өдрийнод шиг цөөхөн.

Сая сая цагаач ал­бадан хөдөлмөр, секс хү­чирхийлэл өртөж, цагаач­лалын эсрэг бодлогын ул­маас хууль бусаар ашиг­лагдаж байгаана. Тэр тусмаа Хон­конг, Иордан, Ливан, Кувейтэд цагаач ажилч­дын эрх хамгийн ихээр зөрчигддөг аж. Цагаачилд ихэвчлэн барлагийн ажил хийх бөгөөд тэднийг гэртээ түгжиж, ца­лингаа хэдэн сараар нь өгөлгүй, пас­портыг нь хурааж авах нь энгийн үзэгдэл.

Зөвхөн дайны хөлд зүдэрсэн иргэдээс гадна бусад олон шалтгаанаар эхорноосоо дүрэвхэд хүрдэг. Хонконгод очиж ажилладаг гадаадын 300 мянган иргэний ихэнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй цалин авдаг. Цагаач, дүр­вэгчдийн эрхийг хамгаал­даг, бичдэг хүний эрхийг хамгаалагчид, хуульчид, сэтгүүлчид мөрдлөг хавч­лагад өртөж байгааг Amnesty International он­цолжээ.

Дүвэгсдийн тухай хамгийн сүүлийнүеийн сэтгэл шимшрэм баримт бол Европыг зорьж байсан Нигерийн 92 хүн Сахарын цөлийн гатлах замдаа усгүй улмаас хатаж үхсэн явдал байлаа. Тэдгээр хүмүүс өөрсдийнхөө сайн сайхан амьдралын төлөө төсөөлсөн шинэ дэлхийгээ хайсаар явна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ