Хар тамхи зөөвөрлөдөг нүхэн гарц илрүүлэв

Мексикийн Тихуана хотыг АНУ-ын Сан-Дьего хоттой холбосон хар тамхи зөөвөрлөх зориулалт бүхий нууц нүхэн замыг олж илрүүлжээ. Түүнчлэн нүхэн гарцын ойролцоогоос найман тонн марихуан, 147 кг кокайн олж илрүүлсэн байна.

Мексикийг АНУ-тай холбосон нууц нүхэн зам нь гэрэл цахилгаан, агааржуулалтын систем, төмөр замтай байсан нь тун саяхан барьж дууссан нь илт байна хэмээн цагдаа нар мэдээлжээ. Нүхэн гарцын талаар Тихуана хотын нисэх онгоцны буудлын ойролцоо оршиж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Иймэрхүү нүхэн гарцууд нь2008 оноос хойш олноороо илрэх болсон бөгөөд эдгээр гарцуудыг хар тамхи зөөвөрлөх зориулалтаар ашигладаг юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ