Жилийн дотор сугалаагаар 13 сая ам.доллар хожсон азтай өвгөн

АНУ-ын Флорида мужийн иргэн Жэймс Боузмэн сугалаанаас гурван сая ам.доллар хожжээ. Энэ эрхэм өнгөрсөн онд мөн лотогоор 10 сая доллар хожсон юм. Тэтгэврийн хөгшин ийнхүү дахин дахин их хэмжээний мөнгө хожсон нь тус мужид 195547109921856-д нэг байхуйц аз гэнэ.

Гайхалтай нь азтай өвгөн нэг л дэлгүүрээс сугалааны тасалбар худалдаж авдаг бөгөөд авах бүртээ өөр өөр тооны хувилбаруудыг сонгож авдаг байна. Азтан энэ удаах бүх мөнгөө нэг дор авахгүй харин жил бүр 100 мянган доллар хүртэхээр шийдсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ