Чилид 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Чили улсын Кокомбо хотод 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын Геологийн хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь далайн гүнээс 10.7 километр буюу Кокомбо хотоос 54 километрийн зайд байсан гэнэ.
Одоогоор амь эрсэдсэн хүмүүс болон хор хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.Чили улсад газар хөдлөлт сүүлийн хэдэн жилд хэд хэдэн удаахүчтэнй хөдөлж байна.
2010 оны хоёрдугаар сарын 27-нд болсон 8.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 524 хүн амиа алдаж, 31 хүн ор сураггүй алга болсон юм. Түүнчлэн уурхайн гүнд 140 гаруй уурхайчин дарагдаж, тэдний амийг аварч байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ