Тагнуулч жаран хөлт бүтээжээ

АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн инженерүүд R2G2 хэмээх нэртэй тагнуулч-робот зохион бүтээжээ. Тус робот цагт 1.6 километр газар туулах чадвартай аж. Гэхдээ хурдыг цаашид улам нэмэхийг зорьж байгаа гэнэ.
Шинэхэн R2G2 робот нь жижигхэн, бас бусдын нүдэнд өртөхөөргүй, өртлөө ч гэсэн сэжиг төрүүлэхээргүй хийгдсэн байна. Робот жаран хөлт өттэй төстэй бөгөөд элс, өвс гээд явахад бэрх газрыг төвөггүй туулдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ