“Талибан” хөдөлгөөний тэргүүн алагджээ

Пакистаны талибуудын толгойлогч Хакимулла Мехсудыг Америкийн нисгэгчгүй онгоцоор устгажээ.
Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт болсон энэ хэргийг орон нутгийн эх сурвалж ярихдаа "Онгоц түүний сууж явсан машиныг бөмбөгдөх үеэр өөр дөрвөн хүн амиа алдсаны хоёр нь Мехсудын бие хамгаалагч байсан" хэмээжээ.
Хакимулла Мехсуд 2009 онд буюу 30 настайдаа Пакистаны талибуудын толгойлогч болсон юм.
Пакистаны “News” сайтын мэдээлснээр “Талибан” хөдөлгөөний тэргүүн Хан Саид болж байгаа аж. Тэрээр Сажна нэрээр алдаршсан нэгэн.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ