Хойд Солонгосууд өнгөрсөн долоо хоногт юу юу хийв

- Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа өрнөсөн чухал үйл явдлуудын тоймыг хүргэж байна-

Хойд Солонгосууд өнгөрсөн долоо хоногт юу юу хийчих вэ

Хойд Солонгостулсын хилийг хууль бусаар нэвтрэн орсон хэргээр саатуулагдаж байсан Өмнөд Солонгосын зургаан иргэний Умардынхан эх оронд нь буцаалаа. Хойд Солонгосын Панмунжон хилийн бүсээр дамжуулан эдгээр зургаан иргэнийг Өмнөд Солонгосын талд хүлээлгэн өгсөн бөгөөд дээрх иргэдийн тухай мэдээллийг одоохондоо нийтэд зарлах боломжгүй гэж Хоёр Солонгосын нэгтгэх яамнаас мэдээллээ.

Түүнчлэн Хойд солонгосын эрх баригчид тус улсын баруун хэсэгт оршдог “Сохэ” пуужингийн буудлыг шинэчлэх ажлыг явуулж эхэлжээ. Энэхүү объектын ажил дууссанаар Пхеньян сансарт дараагийн пуужин хөөргөх ажилдаа орох боломжтой болж байгаа юм. Хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл, БНАСАУ пуужин хөөргөхөд зориулан бас нэгэн хөөргөх талбайн барилгын ажлыг явуулж байгаа бөгөөд буудал руу зам тавьж эхэлсэн байна. “Сохе” буудлын барилгын ажил дараа жилийн дундуур дуусна хэмээн төлөвлөжээ.

Цөлөөс хатаж үхсэн 92 цагаачийн цогцос олдлоо

Нигерийн нутаг дахь Сахарын цөлийг гаталж Европ руу цагаачлах гэж гарсан 32 хүний цогцос лхагва гаригт олдсон бол дахин харангадаж үхсэн 92 хүний цогцос олдсон тухай ВВС мэдээллэв. Тэдний олонхи нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэнэ.

Амь насаа алдсан хүмүүсийн тухай орон нутгийн албаныхан хууль бусаар цагаачилж явсан хэмээн мэдэгдлээ. Хэл дуулгаж амжсан хэсэг цагаачдын ачаар тэдний араас албаныхан явсан юм. Тэднийг олж очих үед цогцосууд хэдийнэ танихын аргагүй болж нэлээд олон хүний цогцсыг цөөвөр чоно идсэн байжээ.

Нигерийн эрх баригчдын мэдээлснээр цагаачид есдүгээр сарын сүүлчээр хоёр машинаар замд гарсан байна. Тэдний нэг хэсэг нь Арлит хот хүрч чадсанаар цэргийнхэн, аврагчидбусад хүмүүсийг хайж гараад олсон нь энэ гэнэ. Африк болон Ойрхи дорнодод улс төрийн байдал тогтворгүйгээс болж өдөртөө л хэдэн зуугаараа иргэд дүрвэж байна.

Сири рүү агаараас довтлов

Израйлийн армийн нисэх хүчнийхэн баасан гаригт Сирийн Латакиа хот руу агаарын цохилт өгсөн талаар АНУ-ын албаныхан мэдээлснийг ВВС уламжиллаа. Латакиа хот нь Сирийн хүчирхэг хотуудын нэг юм.

Албаныхны мэдээлж буйгаар Орост үйлдвэрлэсэн пуужингаар Ливаны зэвсэгт бүлэглэл болох “Хезболлах”-ын гишүүд энэ халдлагыг үйлдсэн хэмээж байна. Энэхүү агаарын довтолгоо нь сүүлийн нэг жилийн дотор Израйлаас Сири рүү дайрсан гурав дахь дайралт болж байна.

Сири улс саяхан дахин химийн зэвсэг ашиглаж тулалдсан хэмээн эх сурвалж мэдээлсэн. Өнгөрсөн сард тус улсыг иргэний дайндаа химийн зэвсэг хэрэглэснийг нотолж, химийн зэвсгүүдийг устгах ажиллагааг НҮБ болон АНУ эхлүүлээд байна.

Бээжин террорист халдлагад өртөв

Бээжин хотын Тян Ань Мин-ий талбайд жийп маркийн автомашин хоёр машинтай мөргөлдөж,дэлбэрсэн хэрэг гарав. Дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 38 хүн гэмтэж бэртсэн юм. Шархдагсдын найм нь цагдаа байсан хэмээн ВВС агентлаг уламжилж байна. Энэ явдал жирийн нэгэн осол байгаагүй хэмээн үзэж цагдаа нар энэ хэрэгт уйгур хүнийг сэжиглэн, эрэн сурвалжилж байна. Одоогоор уйгар сэжигтний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа юм.

Дэлбэрэлт болсон даруйдцагдаа нар Хориотой хот, Тян-Ань-Мэний талбай, Цагаан хэрэм зэрэг түүхэн дурсгалт газруудыг түр хугацаагаар хааж, онц байдал зарласан.

1989 онл Тян Ань Мин-ий талбайд бослого гаргасан оюутнуудыг олноор нь хоморголон устгасан нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг.

Хоёр тивийг холболоо

Европ Азийг холбосон анхны нүсэр том байгууламж болох тунел зам баасан нээгдлээ.Энэхүү дэлхийн анхны далайн гүн дэх нүхэн гарцыг Турк улс нээсэн юм. Ази, Европ тивийг дамнан оршдог Истамбул хотод өрнөж буй эл бүтээн байгуулалт нь Босфорын хоолойг гаталж буй нүсэр байгууламж билээ.

Төсөл 2004 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхлэх юм. Нийтдээ 4.5 тэрбум еврогоор бүтэж буй уг төсөлд Японы Төв банк 735 сая еврогийн хөрөнгө оруулсан аж. Босфорын хоолой доорх, далайн ёроолоос 50 метрийн гүнд орших уг нүхэн гарц нь 76 км урт. Уг газар доорхи төмөр замын нүхэн гарцаар нэг цагт 150 мянган хүн зорчих боломжтой хэмээн Истамбул хотын захирагч Кадир Топбашем хэлсэн юм. Энэхүү шинэ гарцыг орчин үеийн "Торгоны зам" хэмээн нэрлэж байна.

Анх төслийн хугацааг дөрвөн жил хэмээн төлөвлөсөн байсан ч газрын гүнээс эртний олдворууд олдсонтой холбоотойгоор цаг хугацааны хувьд сунжирч өнөөг хүрсэн.

Энэ төслийн санааг анх Османы эзэнт гүрний султан Абдул Меджид 1860 онд санаачилж байсан ч технологи болон хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүйгээс бүтэлгүйтсэн гэдэг.

Энэ оны нөлөө бүхий эрхэмээр Владимир Путин тодорлоо

“Форбес” сэтгүүлээс жил бүр нэрлэдэг энэ оны хамгийн нөлөө бүхий эрхэмээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шалгарсан байна. Харин хоёрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бичигдэж байсан билээ. Өнгөрсөн оны дэлхийн нөлөө бүхий хүнээр мөн АНУ-ын ерөнхийлөгч тодорч байсан. Харин жагсаалтын гуравдугаарт Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин бичигдэв.

“Форбес” сэтгүүлийнхэн Путины нэр хүнд Сирийг тойрсон асуудлын дараа өсөж, харин Обама дэлхийн нөлөө бүхий удирдагчдын яриаг чагнасан гэх тагнуулын асуудлыг тойрсон шуугианаас болж унасан хэмээн дүгнэж байна.

Энэ жилийн дэлхийн нөлөө бүхий Топ-10 эрхмийн жагсаалтад Ромын Пап Франциск,Германы канцлер Ангела Меркель, “Майкрософт”-ыг үндэслэгч Билл Гейтс, Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке, Саудын Арабын хаан Абдула ибн Абдель-Азиз зэрэг хүмүүс багтсан байна. Энэ жагсаалтад нөлөө бүхий 72 хүн оролцжээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ