Паттаяа аралд жуулчид амиа алдав

Тайландын Лан арлаас Паттаяа хүртэл аялж явсан жуулчдын онгоц даац хэтрүүлсний улмаас хөмөрч, зургаан жуулчин нас баржээ.

Тэдний дотор Хятадын хоёр, ОХУ-ын хоёр иргэн амиа алдсан бөгөөд үлдсэн 200 гаруй жуулчныг эргийн хамгаалалтын албаныхан аварч чаджээ.

Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар завь арлаас хөдөлснөөс хойш төд удалгүй, хөдөлгүүр доголдож эхэлсэн бөгөөд богино хугацаанд живсэн байна.

Хөлөг онгоц 130-150 хүний багтаамжтай байсан ч даацаа 60 орчим хүнээр хэтрүүлсэн байна. Паттаяа орчимд энэ зуны улиралд осол байнга гарч байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд л сарын өмнө Хятадын залуухан хосууд моторт завиар аялж байгаад хад мөргөж осолдож байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ