Венесуэлийн сонгуулийн дүнг аудитын шүүхэд өглөө

Венесуэл улсын ерөнхийлөгчийн сонгууль нэлээд маргаантай явагдаж өнгөрсөн. Николас Мадуро болон Энрики Каприлес нарын санал ердөө хэдхэн хувийн зөрүүтэй гарсан нь маргаан дэгдэх шалтгаан байсан юм. Тэрхүү сонгуулиар Николас Мадуро 50.8 хувийн санал авч ялалт байгуулсан ч энэ дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Санал хураалт болсноос долоо хоногийн дараа сонгуулийн дүнг дахин тоолж хүмүүсийн эргэлзээг тайлахаар болсон. Дахин тоололтоор ч гэсэн Мадурогийн санал илүү байсан нь батлагдсан. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Мадуро ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажлаа хүлээн авсан.

Гэсэн ч сонгуулийн будилаан өнөөг хүртэл цэгцэрч чадаагүй байгаа. Сонгуулийн санал тоолох явцад яах аргагүй будилаан орж байгаа хэмээгээд тус улс сонгуулийн саналын тооллогыг олон улсын аудитын шүүхэд өглөө. Аудитын шүүхээс ирэх сарын зургаанд эцсийн хариу гарах юм.

Х.Төгөл

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ