Сирийн асуудлаархи энхийн хэлэлцээ хойшиллоо

Сири улстай холбоотой асуудлаар хийхээр төлөвлөөд байсан энхийн чуулга уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Тус чуулга Женев хотноо болохоор төлөвлөгдөөд байсан билээ.
Гэхдээ чуулга уулзалтыг ирэх оноос өмнө буюу энэ жилийн сүүлээр заавал хийх болно хэмээн Лахдар Брахим мэдэгдсэн юм. Сирийн асуудлыг хэлэлцэх чуулга уулзалтанд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон хөрш Ливан, Йордан, Ирак, Турк улсууд багтаж байгаа. Нэгэнт чуулга уулзалт хойшилсон учир ноён Лахдар Брахим энэ сарын 25-нд ОХУ-ын дипломатуудтай уулзалт хийхээр тус улсыг зорихоор болов.
Сири удсад дотоодын зөрчилт мөргөлдөөн эхлээд бараг гурван жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хооронддайны хөлд 100 мянга гаруй хүн үрэгдэж, хоёр сая гаруй иргэн бусад улсууд руу дүрвээд байна. Дунджаар 6000 хүн өдөрт орон гэрээ орхин бусад улсууд руу дүрвэж байгаа хэмээн НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мэдээлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ