Алга болсон гэр бүлийнхний цогцос олдлоо

АНУ-ын Миссисиппи мужид алга болсон хэмээн тэмдэглэгдсэн байсан гэр бүлийн гурван хүн нас барсан байдалтай олдсон талаар орон нутгийн цагдаагийнхан мэдээлснийг CNN уламжлав.

Долоон настай хүү болон ээж нь, хүүгийн хойт эцгийн цогцсыг Сопиагийн ойролцоох ойн модон дотроос олжээ. Тэд бүгд буудуулж нас барсан байсан аж. Өнгөрсөн баасан гаригт гэр бүлээрээ алга болсон хэмээн цагдааг тэмдэглэгдсэн бөгөөд цогцсуудын ойролцоо тэдний машин шатсан байжээ.

Энэ хэрэгт сэжиглэж байгаа 42 настай Тимот Бурныг баривчлаад байгаа. Тэрээр өмнө нь иймэрхүү хүн амины хэрэг үйлдэж ял эдэлж байсан юм. Мөрдөгчдийн үзэж буйгаар сэжигтэн эр эхлээд хохирогчдийн амь насыг бүрэлгэж машиныг нь унаж яваад осолдож улмаар машиныг шатаасан гэж байгаа.

Хохирогч гэр бүлийн хувьд тун энгийн сайхан уур амьсгалтай гэр бүл байсан хэмээн хөршүүд нь болон хамаатнууд нь ярив. Ээж ньМиссисиппигийн эрүүл мэндийн төвийн эмч байжээ. Тэрээр нөхөртэйгөө танилцаж хамт амьдраад ердөө арван сар болж байсан гэнэ. Хүүгийнх нь хувьд тун ухаалаг, сурлага сайтай хүү байсан ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ