Бослого үймээн дэгдээсэн 152 цэргийг цаазална

Бангладешийн иргэний шүүхээс 2009 онд хил дээр бослого үймээн дэгдээсэн хэрэгтбуруутган 152 цэрэгт цаазын ял оноохоор боллоо. Үймээний улмаас тухайн үед 74 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний 57 нь цэргийн офицер байсан юм. Бослогомөргөлдөөн цэргүүдийн цалин бага байна хэмээн удирдлагуудынхаа эсрэг тэмцсэнээс үүдэлтэй.

Энэ хэрэгтэй холбоотойгоор армийн 840 гаруй цэрэг баривчлагдсаны 159 хүн бүх насаараа хорих ял сонсож, 277 нь цагаатаж, бусад нь гурваан арван жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг.

152 цэргийг цаазлах шийдвэр гармагц ял сонссон цэргүүдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсав. Цэргүүдийн ар гэрийнхэн “Дарга нарын тушаалаар бослогод оролцсон бидний хүүхдүүдэд буруу байхгүй” хэмээн шүүхийн өмнө эсэргүүцлээ илэрхийлж жагссаар байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ