Умард Солонгос тив алгасан харвах пуужин хийж байна

Умард солонгос АНУ-ын нутаг хүрэх чадвартай тив хоорондын баллистик пуужин бүтээх ажилдаа дэвшил гаргасан тухайгаа АНУ-ын талд мэдэгдсэн байна. Умардынхны 2012 онд болон энэ оны долдугаар сард хийсэн тив хоорондын KN-08 баллистик пуужингийн загварт нэлээд шүүмжтэй хандажбайсан бол энэ удаад харин шүүмжлүүлэх зүйлгүй шахам болгож пуужингаа засварлаж чадсан байна хэмээн Америкийн эрдэмтэд ярив.
Америк төдийгүй барууны эрдэмтэд өмнө нь танилцуулж байсан пуужингийн загварыг “Зүгээр л нэг эв хавгүй төмөр, илт хууран мэхлэл" гэж байсан бол энэ удаагийн загварыг харсан эрдэмтэд үнэхээр дэвшитэт пуужин болсон талаар санал нэгдэв. Шинэ төрлийн энэхүү тив хоорондын пуужинг Умардынхан зөвхөн өөрийн технологийг ашиглан хийж байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ