Нүхэн гарцны хажууд амаржжээ

Даваа гаригт Хятадын цагаач эмэгтэй Брүүклинд гудамжинд нүхэн гарцын ойроцоо төржээ. Иен Чен хэмээх эмэгтэй ийнхүү гадаа амаржиж охинтой болсон нь сонин тохиолдол болов. Эмэгтэй нөхөртэйгөө авга ахынх руугаа явах замдаа ийнхүү гудамжинд амаржсан байна. Иен Чен ийнхүү хоёр хүүхэдтэй болж байгаа бөгөөд бяцхан охины ах нь 11 настай юм байна.

Тэрээр төрөх сүүлийн хугацаан нь дөхөж байсныг мэдэж байсан ч арай ч гудамжинд төрчихнө гэж бодоогүй хэмээн ярьсан байна. Охин эмчийн хэлсэн хугацаанаас долоо хоногийн өмнө төрсөн нь энэ байжээ. Ээж охин хоёрын биеийн байдал одоо сайн байгаа бөгөөд Нью-Йоркийн Жерсигийн эмнэлэгт хэвтэж байгаа юм.

Эмэгтэйг төрөх үед хүмүүс тойрон сандарч байсан ч хэн ч тус болж чадахгүй байсан аж. Харин цагдаа нар тэдэнд тусалж эмнэлэгт хүргэсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Өчигдөр 08 цаг 49 мин