Энэтхэг ангараг руу пуужин хөөргөв

Энэтхэгийн сансар судлалын байгууллага Ангараг гариг руу нисгэгчгүй хөөрөгч пуужингаа илгээлээ. Энэтхэгээс тус гариг руу пуужин хөөргөж байгаа анхны тохиолдол юм. "Мангальян" зонд PSLV-C25 пуужинг өчигдөр орон нутгийн цагаар 14 цаг 38 цагт Шрихарикота сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн байна.

Эрдэм шинжилгээний ажил хийх хэд хэдэн аппаратад суурьлуулсан байна. Өнөөдөр сансрын аппарат дэлхий орчмын тойрог замд гарч, энэ сарын 30 гэхэдАнгараг гариг чиглэх юм байна. 2014 оныесдүгээр сард "Мангальян" Ангараг гаригийн тойрог замд гарах ёстой. Хөөргөлтийн зорилго гариг хоорондын нислэгийн төлөвлөлт, жолоодлогод шаардлагатай технологийг туршихад оршиж байгаа хэмээн мэдээлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ