Ш.Болд: 5000 жилийн өмнө гавлын ясанд хагалгаа хийж байсан

Академич Ш.Болд “Монголын анагаах ухааны түүх” дөрвөн боть бүтээл болон “History and Development of Traditional Mongolian Medicine” англи хэлээр бичсэн нэг боть номоо хэвлүүлэн гаргажээ. Тэрээр сүүлийн 20 гаруй жилд 458 бүтээл туурвиснаас 47 нь ном, сурах бичиг бөгөөд 15 нь англи, япон, монгол-төвд хэлээр, монгол бичгээр тус тус хэвлэгджээ. Ингээд түүнтэй Монголын анагаах ухааны талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

-Монголын анагаах ухааны түүх аль үеэс эхлэх вэ?

-Монголын анагаах ухааны түүхийн бичлэг саяйхан болтол 1921 оноос хойш 90 гаруй жилийн түүхийг өгүүлж,түүнээс өмнөх анагаах ухааны түүхийг 16-р зууны үеэс Монголд Төвдөөс нэвтэрсэн гэх буюу, Чингисийн үе болон Юань гүрний үед өөрийн онцлогтой анагаах ухаан бий болсон талаар ерөнхий төсөөлөл төдий судалгааны цөөн өгүүллээр хязгаарлагдаж байсан.

-Харин одоо өөрчлөгдсөн гэж үү?

-Харин би энэхүү дөрвөн боть бүтээлээрээ Монголын анагаах ухааны түүхийг 5000 жилийн өмнөөс нааш хөөн гаргах баримт,нотолгоог олж тогтоосон нь хамгийн гол үр дүн юм. Өөрөөр хэлбэл шинэ чулуун зэвсгийн сүүлийн 3000 жилийн үеэс анагаах ухаан хөгжиж эхэлсэн талаарх баримтуудыг манай анагаах ухаанд анх удаа судалгааны түвшинд гаргаж ирсэн явдал нь үндэсний анагаах ухааны түүхийг одоогоос даруй 5000 гаруй жилийн өмнөх үе рүү хандуулж байгаа юм.

- 5000 жилийн тэртээ Монголын анагаах ухаан үүссэн гэдгийг нотолсон гэлээ. Яг ямар нотолгоогоор ингэж дүгнэж байгаа юм бэ?

-Зарим нэгэн хүмүүс эргэлзэж байгаа байх. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн эмчилдэг, чаддаг байсан гэдэг нь археологийн судалгаагаар нотлогдсон зүйл. Манай археологичдийн олж тогтоосон баримтууд бий. Жишээ нь төмөр зэвсгийн үеийн , МЭӨ 7-3-р зуун үеийн трифцинацийн олдвор. Трифинаци гэдэг нь гавлын ясанд хийсэн хагалгаа гэсэн үг. Ийм хагалгаа хийсэн гавал манай улсаас гурван ширхэг олдсон. Төвд болон монгол эх сурвалжаар олж тогтоосон. Бас халбаган толгойтой, эмний тунг тааруулдаг халбага, ясан зүү, хүрэл шөвөг гэх мэт олвдорууд олдсон. Энэ бүхнийг Хятад, Төвд сурвалжуудтай хооронд нь харьцуулж судалж гаргаж ирсэн. 5000 жилийн өмнөөс ч урагшаа явах боломжтой. Одоогоор олдсон олдвор нь 5000 жилээр хязгаарлагдаж байгаа юм.

-Хөдөө орон нутгаар их явах уу?

-Энэ судалгааны номоо бичихийн тулд би найман аймгийн 34 сумаар явсан. Гадагшаа бол Шинжаан Уйгур, Төвд, ӨМӨЗО, Энэтхэг, Дарамсала, Япон, Солонгос зэрэг орноор явж зөвхөн судалгаатай холбоотой материалууд цуглуулсан. Японоос л гэхэд 14-р зууны үеийн Шатмас гэж монгол хүний бичсэн хятад хэл дээр бичсэн номын зарим хуулбарыг олж авсан. Манай олдвор Японд явж байх жишээтэй.

-Монголын анагаах ухааны онцлог нь юу вэ?

-Нүүдэлчдийн гэдгээрээ онцлог. Монголын анагаах ухаан нүүдэлчдийн дом засал дээр суурилсан байдаг. Бас Энэтхэгийн, Хятадын, Төвдийн анагаах ухааны үндсэн гол тулгуур ойлголтуулыг өөртөө шингээснээрээ онцлог.

-Хүмүүсийн одоо мэдэхгүй эмчилгээний ямар анагаах жорын манай Монголчууд хэрэглэж байсан юм бол?

-Архаг өвчнийг маш сайн эмчилдэг байсан. Эмэгтэйчүүдийн хий цус бүрэлдсэн өвчин, судасны оношлогоо, шээсний оношлогоо, таван цэцгийн оношлогооны арга гэж гайхамшигтай арга байна. Энэ бүхэн шинжлэх ухааны түвшинд судлагдаад гарчихсан аргууд. Судсыг нь бариад л тухайн хүний эрүүл үедээ өөрчлөлт орсон эмгэгийг тогтоогоод эмчлэх арга зарчмаа боловсруулна. Гол нь шинж тэмдэг биш шалтгааныг нь барьж эмчилдгээрээ Монголын уламжлалт анагаах ухаан онцлогтой. Судасны оношлогоогоор би 1998 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Судлаачдад төр засгийг дэмжлэг их дутагддаг юм шиг ээ?

-Судлаач хүнд шагнал тийм чухал биш. Судлаач хүнд тулгуур санхүүгийн дэмжлэг л чухал. Нэг шагнал өгөөд мартах уу, насан туршид нь судалгааг нь хийлгэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү гэдгийг төрийн бодлого барьдаг хүмүүс бодох л асуудал. Олон сайн судлаач, мэргэд санхүүгээс болж сайн сайн бүтээлээ олон түмэнд хүргэж чадахгүй байгаа. Бид өнөөдөр санхүүгийн дэмжлэггүй байгаа учраас дэлхийд судалгааны бүтээлээ гаргаж чадахгүй байгаа.


-Хvн тєрєлхтєн vvсч бий болсон vедээ анх хэрэглэж байсан дом заслыг хэлэхгvй юу?
-Хvн, амьтан шархадвал ямар ч юм бодолгvйгээр хамгийн тvрvvнд шархаа долоодог шvv дээ. Гэтэл шvлсэнд нь цус бvлэгнvvлэх бодис хадгалагдаж байдаг бєгєєд энэ нь хурдан эдгэхэд нєлєєлдєг. Vvнийг анхны домын засал гэж болно. Мєн эртний хvмvvс хєл гараа юманд цохиод хавдчихвал хурц ирмэгтэй хадны vзvvрт зvсээд идээ бээрийг нь гоожуулж євчнєє илааршуулдаг байсан байгаа юм. Мєн гал байна.

-Галыг яаж хэрэглэх гэж?
-Эртний хvмvvс чулууг гоньдын тосоор тослоод цогон дээр халааж євчтэй газраа тавьдаг байж. Vvнээс тєєнvvр засал vvссэн. Хятадын эртний з-хиол болох "Хуанди Ми"-д энэ талаар бvр дэлгэрэнгvй тэмдэглэсэн байдаг. Vнэндээ 2000 жилийн ємнєх энэ сударт тєєнvvр эмчилгээг Монголоос гаралтай гэж тэмдэглэсэн нь євєг дээдсийг маань анагаах ухааны салбарт ямар их хувь нэмэр оруулж вэ гэдгийг харуулсан явдал юм. Гэхдээ ихэнх нь бичиг vсгээр тэмдэглэгдээгvй зєвхєн ам дамжин ярьж ирсэнд байгаа юм.

-Домын заслыг дотор нь хэд ангилдаг вэ?
-Хар, цагаан, алаг дом гэсэн гурван дом байдаг. Харыг нь хvнд хэрэглэдэг бол цагааныг нь малын гаралтай. Харин алаг нь хоёуланг нь нийлvvлсэн байх жишээтэй. Энэ тухай XIII зууны vеэс худам монгол бичгээр тэмдэглэн vлдээсэн байдаг. Монголоос 30 гаруй домын судар олдсон. Гэхдээ ихэнх нь хар домынх байсан.

-Хятадын анагаах ухаанд дом засал байсан болов уу?
-Би Євєрмонголд очихдоо домын судар хайсан л даа. Олддоггvй юм билээ.

-Баавгайн сарвуугаар домнох нь бий. Энэ бvхэн засалд орох уу?
- Чоно, тарваганаас хаях юм байдаггvй гэдэг шvv дээ. Энэ бvхэн дом. Бvр vнэгний дvрс хайчилж хvvхдийнхээ дээрээс єлгєх хvртэл дом шvv дээ. Иймээс домыг бие даасан тогтолцоо гэж ойлгодог. Гэхдээ хvнд хэрэгтэй ч юм байна, хэрэггvй юм ч байна.

- Хvнд хамгийн хэрэгтэй бас єдєр тутмын хэрэглээ болгочихмоор энгийн аргаас нь хэлэхгvй юу?
-Монголын уламжлалт анагаах ухаан биш Монголын анагаах ухааны тvvх л байхгvй юу. Бид гаднаас эрvvл амьдрах аргыг импортолсноос євєг дээдсээс бидэнд vлдээсэн эрvvл амьдрах ухаанд суралцах ёстой. Єдєр тутмын хэрэглээ болгох хамгийн энгийн зvйл гэвэл хvн болгон єєрийн аягатай байх ёстой. Хэрэв тэгж чадвал амьсгалын замын янз бvрийн євчинд єртєхгvй. Бидний євєг дээдэс саяхныг хvртэл vvнийг хэвшvvлж байсан. Энэ бол хаа ч байхгvй цэвэр ахуйн соёл байсан юм шvv дээ. Гэтэл Монголд энэ євчин гамшиг болж байна. 2006 онд Австралийн хоёр эрдэмтэн хеликобактерийг нээж Нобелийн шагнал авсан. Тэд ходоодны хавдрын 80, нарийн гэдэсний хавдрын 90 хувь нь хеликобактериас vvсдэг гэдгийг нотолсон байгаа юм. Гэтэл хамгийн хачирхалтай нь манай євєг дээдэс энэ євчнийг урьдчилж мэдээд бvр урьдчилан сэргийлэх аргыг нь хvртэл гаргачихсан байдаг. Хvн бvр хувийн ариун цэврийг чанд сахиж єєрийн аягатай бай гээд. Энэ євчний vvсэл нь бохир гар, чанаргvй хvнс, хувийн ариун цэвэр сахиагvйгээс л vvсдэг байхгvй юу.

-Манайхан ариун цэвэр чанд сахиж чаддаг болов уу?
-Булангаар нэг тарсан гуанзны аяга таваг, дээр нь архины жороо, идэж ууж байгаа зvйл гээд энэ бvхэн євчин vvсэх шалтгаан байлгvй яахав. Євєг дээдэс vvнийг мэдээд хувийн ариун цэвэр сайн сахидаг байсан. Шvлсээ хамаагvй хаяж болохгvй, амны хаалт зvv гээд.
Мєн усны ариун цэвэр маш сайн сахьдаг байж. Жишээ нь, худгийн ус хамгийн адгийн, горхины, голын ус дунд, хурын ус дээд гээд. Хэрэв ус бохирдсон гэж vзвэл зэс хийж цай хоолоо чанадаг байж. Vнэндээ манай цэвэрлэх усны байгууламж хэр сайн ажилладагыг бид мэдэхгvй шvv дээ. Иймээс анхаарах л ёстой.


-Сvvлийн vед нийгмийн бухимдал их байгаагаас хүмүүс мэдэх мэдэхгvй євчнєєр євчлєх нь их болчихож?
-Тийм шvv. Уйгагvй зvтгэвэл эмчлэгдэхгvй євчин гэж байхгvй. Элэгний хорт хавдар л гэнэ. Vvнийг эмчилж болно. Гэтэл сударт тэмдэглэсэн нэг танг гаргая гэхэд манайхан шиг эдийн засаг дорой улс мєнгє санхvvгээсээ болоод хэцvv болж байгаа юм. Дом заслын сударт тэмдэглэсэн элэгний хорт хавдар эмчлэх нэг танг гаргая, судалъя гэхэд маш их зардал ордог. Уг нь бид vvнийгээ судалж дэлхий дахинд таниулаад тvvгээрээ мєнгє олох ёстой байхгvй юу. Даанч тийм боломж алга, домын сударт vс, сормуус, хємсєг ч ургуулах тухай ч тэмдэглэсэн байдаг.

-Монголчуудын эрvvл амьдрах нууцаас дахиад нэгийг хэлэхгvй юу?
-Зєв хооллох хэрэгтэй. Манайхан чинь зуны халуунд хонины махаар хорхог боодог хийж идээд дээрээс нь архи ууна. Энэ бvхэн євчний эх vvсвэр шvv дээ. Одоо vед хvнсний аюулгvй байдал гэж хэцvv зvйл бий боллоо. Химийн бордоогоор ургуулсан vр жимс идэж байна. Бас хvмvvс явдал мєр буюу хєдєлгєєний хомсдолд ороод таргалж байна. Япон, Солонгост явж байхад манай эрчvvд шиг тарган хvмvvс байдаггvй. Гэтэл манайхан vvнтэйгээ эвлэрсэн шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ