Нэг сая хүний багтаамжтай ч хэн ч амьдардаггүй сүнстэй хот

ӨМӨЗО-ны Ордос хотод хэдхэн жилийн өмнө томоохон төсөл эхэлсэн. Энэ нь Ордосын ойролцоох нүүрсний уурхайд түшиглэсэн бүрэн цогцолбор хотхон байгуулах төсөл байсан юм. Тэрхүү цогцолбор хотхонд орон сууц, захиргааны барилгууд, кино театр, музей, номын сан, спорт цогцолборууд зэрэг бүрэн шийдэгдсэн хотхон баригдсан. Энэ томоохон байгууламж нэг сая хүнийг багтаамжтай хийгдсэн ч харамсалтай нь одоо тэнд нэг ч хүн амьдардаггүй. Бүх дэд бүтэц нь шийдэгсэн энэ хотод хэн ч амьдрахыг хүсдэггүй нь жихүүдэс төрөм.
2010 онд хот хүн амьдрахад бүрэн боломжтой болж бүх зүйл хангагдсан ч хэн ч тэнд нүүж очоогүй хэмээн Канбаши мужийнхан ярьж байна. Нэг сая хүн амьдарч болох энэ хот ор хоосон байхад хагас цаг ч хүрэлгүй очдог Ордост 1.5 сая хүн тохилог бус, ядуу тарчиг сууцандаа амьдарсаар байдаг. Энэ хотыг Шанхайн дараа бичигдэхүйц хөгжингүй, өндөр орлоготой хот болно хэмээн төсөөлж байсан ч сүнстэй хот гэсэн нэр авснаас хэтэрсэнгүй.
Энэ газарт хүн тогтохын аргагүй ад чөтгөртэй гэлцдэг бөгөөд муу энергитэй газар ч гэж ярьдаг. Хэн ч амьдарч эхлээгүй хэрнээ хүн бүхэн зугтдаг нь нутгийнхны яриагаар галзуурах, үхэхийг хэн ч хүсдэггүй шүү дээ гэх тайлбараас илт.
Яг ямар зүйлээс хүмүүс айдгаа тодорхой хэлээгүй ч хаалттай гэх энэ дүүрэг рүү ганцаараа явахгүй байсан нь дээр гэдэг. Хэн ч байхгүй энэ хотоос хачирхалтай, жихүүцэм дуу авиа гардаг аж. Тэнд дуусаагүй барилгууд ч бий, гэхдээ тэр барилгууд дуусч хэзээ ч тэнд хүмүүс амьдрахгүй. Маш гоёмсог, чанартай энэ хот үхэл хангинах шиг нам гүмхэн оршсоор байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ