Яссир Арафат полоноор хордсон нь тогтоогджээ

Палестиний удирдагч агсан Яссир Арафатын үхэл өнөө хэр тодорхойгүй байсаар ирсэн. Тэрээр Парист айлчлал хийж яваад учир битүүлэг өвчний улмаас таалал төгссөн билээ.

Түүний үхлийг гадны оролцоотой хэмээн хардаж хэд хэдэн удаа цогцосноос дээж аван судалсны эцэст Арафатыг үхэлд хүргэх аюултай цацраг идэвхт полони хэмээх бодисоор хордуулсан нь тогтоогдсон талаар ВВС мэдээллээ.

Хамгийн сүүлийн шинжилгээг ОХУ-ын лабораторид хийсэн. Яссир Арафатын булшийг өнөгрсөн арваннэгдүгээр сард нээж цогцосноос дээж аван ОХУ, Швейцарь, Францын лабораторид илгээсэн юм. Түүний биеийн 83 хувь хорт бодист хордсон бөгөөд хорыг 18 дахин хэтрүүлсэн байсан хэмээн шинжилжээ. Шинжилгээний дүнд цогцосноос гадна түүний хамгийн сүүлд өмсөж явсан хувцаснаас цацраг идэвхт полони хэмээх бодис илэрсэн байна.

Гэхдээ Яссир Арафатыг хэн ямар шалтгаанаар хөнөөсөн нь тодохойгүй ч энэ улс төрийн аллага байсан нь гарцаагүй юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ