Ижил хүйстнүүдийн дараагийн хүсэл хүүхэд өргөж авах

Ижил хүйстнүүд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд багагүй бэрхшээл туулсан. Нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж, хэдийгээр цөөнх ч гэсэн бусадтай адил тэгш эрх эдлэхийн тулд тэд маш олон хүндрэлийн давж байгаа.
Барууны ихэнх орнууд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрч эхэлсэн нь мэдээж хэрэг тэдний хувьд сайхан хэрэг.
Харин тэдний дараагийн хүсэл бол хүүхэд өргөж авах. Жирийн хүмүүс харин тэдний хүүхэд үрчилж авах хүслийг нь харин эрс эсэргүүцэж байгаа. Нийгмийн тэнцвэрт байдал алдагдна, юу ч мэдэхгүй хүүхдийг өөрийнх нь бодол хүслийг харгалзахгүйгээр ижил хүйстнүүдэд хүүхэд өргүүлэх нь буруу тэдний эрхийг зөрчиж байгаа хэрэг хэмээн үзэж байна.
Өнөөдөр АНУ-д гэхэд 399 мянга гаруй хүүхэд асрамжийн газарт байгаа бөгөөд тэдний 23 мянган орчим нь ижил хүйстнүүдэд үрчлэгдэх магадлал тун өндөр байна. Харин жирийн хүмүүс тэдгээр хүүхдүүдийн ирээдүйд санаа зовинож ижил хүйстнүүдэд үрчлүүлэхгүй байх ёстой хэмээж байна. Хүмүүс “Ижил хүйстнүүд өөрсдөө л энэ амьдралаараа дуусах учиртай. Тэд хүүхэд үрчилж авснаар хүүхдүүдийн амьдралыг утгагүй бохир болгоно” хэмээн эсэргүүцэж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ