Пап ламтан арьсны хүнд өвчтэй хүнд энэрэл үзүүлж түүнийг үнслээ

Ромын пап, өндөр дээд гэгээнтэн Францисс өнөөдөр ард иргэдэд энэрэл үзүүлэв. Энэ үеэр түүнд арьсны маш хүнд өвчтэй хүн хандсан бөгөөд пап ламтан гэрэвшиж цааргалалгүй тэр хүнийг адислаж түүний төлөө залбирч мөн өвчтэй хүний толгойд гар хүрч, үнссэн байна.

Өнөөдөр Гэгээр Петрийн талбайд католик шашинтнууд цугларч папаас ариун хайрын үйлчлэл авч байгаа. Янз бүрийн хүмүүс папаас энэрэл авахаар цуглардаг бөгөөд пап ламтны сургааль номлолыг сонсцгоодог. Үүнтэй төстэй үйлчлэлийг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Өдгөө 76 настай Католик шашинтны тэргүүн өнгөрсөн онд шинээр сонгогдсон.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 1.2 сая католик шашинтан бий.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ