Хятадад утаа ихэссэн үед сургууль цэцэрлэг хааж байх журам гаргажээ

Хятадын засгийн газрын нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал нь агаарын бохирдол болчихоод байгаа. Утааг багасгахтай холбогдуулан өчигдөр Хятадын Байгаль орчны яамнаас шинэ журам гаргасан тухайгаа танилцуулсаныг Синьхуа агентлаг мэдээллээ.
Энэ журамд их хэмжээний утаатай үед хүүхдүүдийг бохир агаараас хамгаалахын тулд сургуулиудыг хаах, ажлын цагийг богиносгох, үйлдвэрүүдийн ажилд болон тээврийн хэрэгслийн хуваарьт хязгаарлалт тавих зэргээр асуудлаас одоохондоо зайлсхийж болох боломжтой байгааг журамлажээ.
Зөвөн дээрх арга хэмжээнээс гадна ойрын хугацаанд улсын хэмжээнд томоохон цахилгаан станцуудыг нэмэгдүүлж тэдгээрийг шинэчлэх хэрэгтэйг дурдсан байна.
Хэдийгээр харааханөвөл эхлээгүй байхад ч утааны хэмжээ хүн амьдрах боломжгүй хэмжээнд хүрч нэмэгдэж, сургууль олон нийтийг хаахад хүргэсэн нь түгшүүр дагуулаад байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ