Ихэр цамхийг мөргөсөн онгоцны хэсэг олджээ

Есдүгээр сарын 11-ний халдлагад нийтдээ 3000 гаруй хүн  амь насаа алдсан юм.  Тэгвэл саяхан ихэр цамхгийг мөргөж сүйрүүлсэн “Боинг” онгоцны эд ангийг олсон тухай ВВС агентлаг мэдээлж байна. Тэрхүү мэдээлэлд  онгоцыг буулгахад ашиглагддаг онгоцны эд анги олдсон байна.  Онгоцны энэ хэсэг ихэр цамхгийн ойролцоох хоёр байшингийн завсраас олдсон гэнэ.

Худалдааны цамхгийг мөргөсөн онгоцны хэлтэрхий мөн эсэхийг эд анги дээрх дугаараар нь шалгаж батлах юм байна. Түүний ярьснаар тэрхүү эд анги нь 152.4х91 см хэмжээтэй байна. 

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ