Олимпийн бамбарыг сансарт хөөргөлөө

Ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимпийн наадмын бамбарын тойрон аялал үргэлжилсээр байна.ОХУ энэ удаагийн олимпийг хүн бүхний сэтгэлд хоногшсон байлгараар ихэд зорьж байгаа нь бамбарын аялалаас ч харагдаж байгаа. Тэгвэл хүн төрөлхтний түүхэнд анх удаа Олимпийн бамбар задгай сансарт гарах болов. "Сочи-2014" өвлийн олимпийг зохион байгуулагчид өнөөдөр бамбарыг задгай сансарт илгээлээ. Бамбарыг Казахстаны Байконур космодромоос хөөргөсөн. Сансарт аялах багийнхны бүрэлдэхүүнд сансарын нисэгч Олег Котов болон Сергей Рязанский нар багтаж байгаа юм.
Олимпийн бамбар дэлхийн тойрог замд сансрын станцын шинэ багийнхны хамт тав хоног аялах юм. Олимпийн бамбар наадам эхэлтэл нэг ч удаа тасралтгүй дүрэлзсээр байх ёстой гэдэг ч энэ удаад сансрын хөлгийн аюулгүй байдлын үүднээс бамбарын унтрааж сансарт очмогцоо ноцоох гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ