Солонгосын парламентын гишүүд үсээ хусч эсэргүүцлээ илэрхийлэв

Солонгосын "Тунхаб Минжү" намын хоёр эмэгтэй, гурван эрэгтэй гишүүн эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусууллаа. Тэд өнөө өглөө Засгийн газрын ордны өмнө намын бусад гишүүдийн хамт ийнхүү үсээ хусуулцгаасан байна. Ийнхүү эсэргүүцэх болсон шалтгаан нь тус намын үйл ажиллагааг зогсоохоор цагдаагийн газраас шалгахаар болсонтой холбоотой ажээ.
"Тунхаб Минжү" намын дарга эх орныхоо эсрэг утга бүхий үг хэлж, заналхийлсэн хэмээн саатуулагдаад байгаа юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус намын үйл ажиллагааг зогсоох, улмаар тус намаас сонгогдсон парламентийн гишүүд эрхээ хасуулж ч мэдэхээр байдалд хүрээд байгаа. Тиймээс намын гишүүд өөрсдийн байр сууриа хэвээр авч үлдэхийн тулд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусуулж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ